Сүүлийн үед цахим спортын сонирхол нэмэгдэж, манай багууд ч олон улсад нэрээ гаргах болсон байна. The MongolZ Esports багийн амжилт үнэхээр гайхалтай. HLTV-ийн чансааны тэргүүн байрт шалгарсан гэсэн мэдээ сонсоод их баярласан. Энэ амжилтад хэрхэн хүрсэн тухай, тэдний бэлтгэл сургуулилт болон стратеги нь ямар байдаг бол гэсэн бодол төрж байна. Бусад улсын багуудтай харьцуулахад манай багийн онцлог юу вэ?