Өнгөрсөн орой найзуудтайгаа хөлбөмбөг үзэж байгаад Аваргуудын лигийн тоглолтын талаар ярилцсан юм. Ялангуяа шөвгийн наймд шалгарсан багууд болон тэдний дараагийн учраа хэнтэй таарах талаар маш их маргалдсан. Сүүлийн тоглолтуудын үр дүнгээс харахад таамаглахад хэцүү болсон. Барселона, Атлетико хоёрын аль нь гарах бол, эсвэл Ливерпүүл ПСЖ-г ялж чадах болов уу? Та бүхэн энэ талаар ямар таамаглал дэвшүүлж байна вэ?